Welcome to Ikh Mongol University

Имэйл Хэвлэх PDF

Өвөрмонголын Үндэсний их сургуульд багш оюутнууд зочиллоо

 

Өвөрмонголын Үндэсний их сургуульд багш, оюутнууд зочиллоо

2011 оны 11-р сарын 12-ноос 20-ны өдөр хүртэл Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч доктор С.Дэлгэрмаагаар ахлуулсан Сэтгүүл зүй, Түүх аялал жуучлал, МХУЗ, Англи хэлний орчуулагчийн ангийн оюутнууд болон ТАЖГХ-ний тэнхимийн багш П.Отгонтуул нар ӨҮИС-д зочилж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу танилцах дадлага хийсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шагнал гардууллаа

2011 оны 10-р сарын 3-ны өдөр манай сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа МУСГЗ, Төрийн соёрхолт зохиолч, дэд профессор Д.Батбаяр, МУСГЗ зөвлөх багш Х.Цэвлээ, ахмад багш Г.Дамба, ахмад багш Л.Цэрэндолгор нар Монгол улсад боловcролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүндэт медалиар шагнагдлаа.

Та нарын амьдралд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Нээлттэй хичээл

Монгол улсын Засгийн газраас боловсролыг дэлхийн жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Манай Их Монгол дээд сургууль 8-р сарын 25-31-ний хооронд "Нээлттэй хичээлийн 7 хоног" зохион байгуулсан юм.

Энэ ажлын хүрээнд тус сургуулийн нэртэй эрдэмтэд, сэтгүүлч, зохиолч, доктор профессор багш нар мэргэжил боловсролоо хэрхэн зөв сонгох, сурах арга барилд суралцах, зан төлөвийн боловсрол, монгол хэл-утга зохиолын удиртгал, мэдээллийн технологи, англи хэл яагаад чухал болох, түүх-философи сэтгэлгээний талаар сонирхолтой лекц уншлаа. Шинээр элсэн суралцаж буй оюутнуудаас гадна сонирхсон бүх хүмүүс хамрагдсан билээ.

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2012 Нэгдүгээр сар 19 06:33
Хэвлэх PDF

Мэндчилгээ

Манай вэб сайтын хүндэт зочид эрхэм хүндэт ноёд, хатагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Манай сургууль нь 19 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй хувийн ууган сургуулиудын нэг бөгөөд энэ хугацаанд эрхэм зорилго,түүнээс урган гарсан зорилго,зорилтуудыг хэрэгжүүлэн ажилласнаар, Монголын дээд боловсролын байгууллагад тавьдаг нийтлэг шаардлага, стандартыг хангаж биелүүлж, магадлан итгэмжлэгдсэн, дээд боловсролын байгууллага болоод байна.

 

Дэлгэрэнгүй унших...
Имэйл Хэвлэх PDF

"Билгийн зул -Монгол бичиг" олимпиад

Жил бүр уламжлал болон зохиогддог Монгол Улсын Гавъяат багш, клиник профессор Ё.Эрдэнэцэцэгийн нэрэмжит "Билгийн зул-Монгол бичиг" улсын олимпиад  амжилттай явагдлаа. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2011 оны 10-р сарын 26-ны 15.00 цагт "Шинэ Монгол"  сургууль дээр боллоо.

 

Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2012 Нэгдүгээр сар 19 06:45 Дэлгэрэнгүй унших...
Та энд байна: Home