Танилцуулга

Хэвлэх PDF

ЭРХЭМ ЗОРИЛГО

Суралцагчдын авъяас чадвар хөгжих таатай орчинг бүрдүүлж, эрдэмжсэн багш, эрчимжүүлсэн сургалтыг эрхэм болгон  орчин цагийн олон улсын жишигт тэнцэхүйц чадварлаг, эрхэм ёс зүйтэй мэргэжилтэнг бэлтгэх нь Их Монгол дээд сургуулийн эрхэм зорилго мөн.

Их Монгол дээд сургууль байгуулагдсан он: 1992 онд Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины дээд сургууль нэртэйгээр

Сургалтын түвшин: Бакалавр,магистр

Сургалтын хэлбэр: Өдөр, орой эчнээ

Магадлан итгэмжлэгдсэн он: Анхан шатанд -2003 он

Ахисан түвшинд -2009 он

 

Үүсгэн байгуулагч С.Батмөнхийн товч намтар

Төрсөн нутаг: Архангай аймгийн Эрдэнэмандал сум

Төгссөн сургууль: Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль,

Сэтгүүлч мэргэжлээр

Эрдмийн зэрэг цол: Сэтгүүл зүйн ухааны доктор, профессор

Эрхэлсэн алба: "Үнэн" сонины сурвалжлагч, ерөнхий эрхлэгчийн туслах, "Монголын залуучууд" сонины ерөнхий эрхлэгч, нийслэлийн радиогийн захирал, УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, Их Монгол дээд сургуулийн ерөнхий захирал

Сонгуульт ажил: АИХ-ын депутат, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, АН-ын ҮЗХ-ны гишүүн

Хэвлүүлсэн ном бүтээлээс:

  • яруу найргийн "Сүүн зам" (1989)
  • баримтат туужийн "Сүүлчийн удирдагч" (1990)
  • нийтлэлийн "Муухай монгол хүн" (1992)
  • найраглалын "Гурван буудал" (1994)
  • уянгын шүлгийн "Хайрын дөлгөөн Хануй" (1998)
  • эссе, зураглал, богино өгүүллэгийн "Голын урсгал" (1999)
  • шүлэг, дууль найраглалын "Хөхөөн дууны улирал" (1999)
  • сэтгүүл зүйн олон төрлөөр "Өндөр хөх огторгуй" (1999)
Та энд байна: Танилцуулга