Чанартай сургалтаар чадварлаг мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилгынхоо дагуу онолын мэдлэг олгохын зэрэгцээ оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гадаад хэл, компьютерийн мэдлэг олгоход түлхүү анхаарал тавьдаг. Манай сургуулийн өдөр тутмын сургалтыг өндөр боловсролтой, нэр хүндтэй эрдэмтэд, мэргэжсэн залуу багш нарын бүрэлдэхүүнтэй хамт олон явуулж байна. Монгол хэл утга зохиолын тэнхимийн зөвлөх багшаар доктор, профессор Ц.Эрдэнэбат, тэнхимийн эрхлэгчээр доктор, дэд профессор П.Батхуяг,Түүх нийгэм орон судлалын тэнхимийн зөвлөх багшаар академич, үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар, тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор Г.Баасанжав Сэтгүүл зүйн тэнхимийн зөвлөх багшаар Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ, тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор Ч.Чойсамба нар ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, профессор Д.Батбаяр, хэлбичгийн ухааны доктор, дэд профессор Т.Нармандах, МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн шинжлэх ухааны доктор, профессор М.Зулькафиль, түүхийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар, Гадаад хэлний сургалт судалгааны төвийн зөвлөх багшаар доктор, профессор Г.Сэржав, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Сэлэнгэ зэрэг эрдэмтэд багшилж байна. 

