Эрдэм шинжилгээ

Хэвлэх PDF

Эрдэм шинжилгээ судалгааны ажил нь тус сургуулийн vйл ажиллагааны салшгvй бvрэлдэхvvн хэсэг билээ.
Манай сургууль нь багшлах боловсон хvчнийг эрдэмжvvлэхэд онцгой анхаардаг бөгөөд магистрант болон докторантын сургалтын төлбөрийн 50 хувийг сургуулиас санхvvжvvлдэг.    Тус сургуулийн магистр багш П.Батхуяг “Монголын уран зохиолын үнэт зүйлсийн социологи”, сэдвээр хэл бичгийн ухааны, багш Т.Нармандах “Орчин цагийн Монгол хэлний хөндлөнгийн оруулбарт өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэрийн бүтэц, утга” сэдвээр хэл шинжлэлийн ухааны докторын зэргийг 2005 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуульд хамгаалжээ. Мөн багш Ш.Сэлэнгэ ОХУ-ын Москва хотын БИС-д “Өсвөр насны хүүхэд хамт олон дунд төлөвших нь” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэргийг 2007 онд хамгаалсан байна.











БНХАУ-ын Өвөрмонголын их сургууль             “Монголын сэтгүүл зүйн сургалтын шинэчлэлт

олон улсын эрдэм шинжилгээний хурал-2009               онол практикийн бага  хурал-2008

Мөн багш С.Дэлгэрмаа, С.Азбилэг нар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн докторантурт суралцаж, судалгаа шинжилгээний ажил хийж байна.

Олон улсын болон улсын чанартай эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал манай сургууль дээр байнга зохиогдож байдаг. Заримыг дурьдахад:

* СЭТГVVЛ ЗVЙН СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛТ: VЙЛ ЯВЦ, VР ДVН” сэдэвт онол-практикийн бага хурал- 2003 оны 10-р сарын 17

* “ТVVХИЙН СУРГАЛТЫН БОДИТ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН ЗОРИЛТУУД” сэдэвт эрдэм шинжилгээ-практикийн бага хурал -2004 оны 3-р сарын 18-нд
* “МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛ, ОРЧИН ЦАГ” сэдэвт онол-практикийн бага хурал - 2004 оны 11-р сарын 25

Их Монгол цувралаар эрдэмтэн багш нарынхаа дараах ном бүтээлийг хэвлүүлээд байна. Үүнд: нэрт сэтгvvлч, МУСГЗ Х.Цэвлээгийн “Миний сэтгvvл зvй” /2004 он/,"Хөх утаа" /2007 он/, Компьютерийн лабораторийн эрхлэгч, магистр С.Дэлгэрмаагийн “Хэвлэлийн дизайны программууд” /2004 он/, Сургалтын албаны дарга, магистр С.Азбилэгийн “Мандухай цэцэн хатан тvvний домог” /2004 он/, МХУЗ-ын тэнхимийн эрхлэгч, доктор П.Батхуягийн “Өнгөт ертөнц” /2004 он/, “Бурхангvй газар “ /2005 он/,"Үнэд орох цаг" /2007 он/, “Миний цонх" /2007 он/,“Сүхбаатарын Батмөнх-60” /2005 он/, Ж.Надмид "Монгол бичгийн хэл ба авиа зүйн онолын асуудлууд" /2005 он/, М.Дэлгэрцэцэг "Телевиз" /2007 он/, Т.Нармандах "Монгол хэлний хөндлөнгийн өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэрийн бүтэц тогтолцоо" /2006 он/, Э.Дугарцэцэг "Сэтгүүлчдэд зориулсан англи хэл" /2006 он/, Ц.Туяацэцэг "Hello-1" /2004 он/, Ш.Сэлэнгэ "Илтгэгчийн ур чадвар" /2007 он/, "Эрдэм шинжилгээний бичиг"-ийн 4 дугаар, Ч.Чойсамба "Экологийн сэтгүүл зүй" /2006 он/. Мөн оюутнуудын бүтээл "Та өөрийгөө таних уу, багшаа?" /2008 он/, Төгсөгчдийн бүтээл "Монгол салхи" /2007 он/

Та энд байна: Эрдэм шинжилгээ