Сургалтын тохилог орчинг бүрдүүлэхэд эдийн засаг, санхүүгийн бодлого чиглэгддэг бөгөөд материаллаг бааз, жилээс жилд өсөн бэхжиж байна. Манай сургууль нэг ээлжиндээ 500 оюутан хичээллэх өөрийн хичээлийн байр, тохилог анги танхимуудтай.
Lib-4 программыг нэвтрүүлсэн номын сан нийт 10000 орчим номтой, чөлөөт сонголттой уншлагын танхимтай бөгөөд гадаад дотоодын тогтмол хэвлэл захиалан уншигчиддаа үйлчилдэг.
Сургалтын зориулалттай радио телевизийн “Их Монгол” студи, сонины эх бэлтгэх болон хэвлэлийн дадлагын газар, гэрэл зургийн лаборатори, чийрэгжүүлэлтийн танхим болон бусад мэргэжлийн анги кабинетуудтай. Компьютерийн анхан шатны болон интернэтийн сургалт явуулах хоёр лабораторитой бөгөөд оюутнууд компьютер болон интернэтэд дадлагажих бүрэн боломжтоор хангагдсан. Аялал жуулчлалын болон гадаад хэлний ангийн оюутнууд өөрийн дадлагын бааз болон гадаадад дадлага хийж байна.


