Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4
Их Монгол дээд сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Их Монгол дээд сургууль (цаашид ИМДС) нь 2010-2011 оны хичээлийн жилд нийслэл болон аймгуудаас оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан оюутан элсүүлэх үлгэрчилсэн журмыг баримтална.
1.2 ИМДС-д оюутан элсүүлэх асуудлыг тус сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна. Тус комисс нь өдөр, орой, эчнээ бакалавр болон магистрын сургалтанд хамрагдахыг хүссэн иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдэх, хариу өгөх зэрэг элсэлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллана.
1.3 Элсэлтийн шалгалтыг зохион байгуулахтай холбоотой нэмэлт мэдээллийг Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой мэйл хаягаар харилцан авч болно.
Хоёр. Элсэгчдэд тавих нийтлэг шаардлага
2.1 Тус сургуульд элсэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.
2.2 Элсэгч нь энэ журмын 7-р зүйлд заасан чиглэлээр ерөнхий шалгалт заавал өгнө.
Гурав. Элсэгчдийн өргөдлийг хүлээн авах
3.1 ИМДС-д элсэхийг хүсэгчдийн өргөдлийг Ерөнхий шалгалтын дүн гарсан өдрөөс эхлэн хүлээн авна.
Өргөдлийг өөрийн хичээлийн байранд буюу Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой мэйл хаягаар, "Улаанбаатар-13, Төв шуудан ш/х-409, Их Монгол дээд сургууль" гэсэн шуудангийн хаягаар хүлээн авна. Орон нутгаас элсэхийг хүсэгчид өргөдлөө дээрхи хаягаар болон өөрийн төлөөний хүнээр элсэлтийн комисст ирүүлнэ.
3.2 Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг
- Ерөнхий шалгалтын батламж
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цээж зураг - 2%
- Бүртгэлийн хураамж
Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт
4.1 Ерөнхий шалгалт өгч энэхүү журамд холбогдох болзлыг хангасан иргэний өргөдлийг ИМДС-ийн элсэлтийн комисс хүлээн авч, тогтоосон хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
4.2 Элсэгчдийг хүснэгтэд заагдсан мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон Ерөнхий шалгалтын оноо, боловсролын гэрчмлгээ, дипломын дундаж оноог харгалзан байр эзлүүлэн шалгаруулна.
4.3 Элсэгчдийн онооны жагсаалт, мэргэжил сонголт болон шалгаруулалттай холбогдсон маргаантай асуудлыг элсэлтийн комисс тухай бүрд нь шийдвэрлэнэ.
4.4 Шалгаруулалтанд тэнцсэн элсэгчдийн нэрсийн жагсаалтыг ИМДС-ийн вэб сайтаар болон элсэлтийн комиссын байранд ил тод мэдээлнэ.
Тав. Хөнгөлттэй нөхцөлөөр элсүүлэх
5.1 2009, 2010 оны аймаг, хот, улсын олимпиадад тэргүүн болон шагналт байранд орсон сурагчид, хэвлүүлсэн ном, зохиол, сэтгүүлзүйн бүтээлийн эмхэтгэл, түүнтэй дүйцэх гар бичмэл болон аймаг хотын урлаг, утга зохиолын уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтыг нотлох баримт бичиг, өргөмжлөл зэргийг үндэслэн ерөнхий шалгалтын онооны дүнг харгалзахгүйгээр шууд элсүүлнэ.
Зургаа. Элсэгчдийг бүртгэх
6.1 Ерөнхий шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж зохих хяналтын тоонд багтсан элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно.
6.2 Элссэн хүмүүс 2010 оны 8-р сарын 20-30-нд сургууль дээр ирж бүртгүүлнэ. Элсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Суралцах эрхийн бичиг
- Сургалтын төлбөр төлсөн баримт /зээл авах, төрөөс хариуцах бол холбогдох бичиг баримт, төрийн албан хаагчийн хэлбэрээр суралцах бол эцэг эхийн албан байгууллагатай хийсэн гэрээ/
- Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн элсэгчийг тус сургууль бүртгэж авахгүй.
Долоо. Шалгалт

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4
Жич: дээрх чиглэлээр орой, эчнээ ангид элсэлт авна

