"Аморе" яруу найргийн наадам

Хэвлэх PDF

Сэтгүүлч, яруу найрагч С.Батмөнхийн нэрэмжит хайрын шүлгийн "Аморе" наадам амжилттай боллоо

Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, яруу найрагч С.Батмөнхийн нэрэмжит хайрын шүлгийн "Аморе" наадмыг "Их Монгол" дээд сургууль, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөл, Монголын Зохиолчдын эвлэл хамтран хоёр жилд нэг удаа зохион явуулдаг уламжлалтай, ашгийн бус үйл ажиллагаа юм.

Тус наадам энэ 2010 онд 6 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд 4-р сарын 30-ны өдөр Их Монгол дээд сургууль дээр боллоо. Шалгарсан 5 сурагч МҮОНТелевизийн нэвтрүүлгээр шүлгээ уншив.

Уралдааны дүн:

Нэгдүгээр байр: А.Жанчивдорж (11-р сургуулийн 10 в ангийн сурагч) 500000-хагас сая төгрөг, өргөмжлөл,дурсгалын зүйл, 10хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг

Хоёрдугаар байр:  Б.Сувд (23-р сургуулийн 11 д ангийн сурагч) 200000-хоёр зуун мянган төгрөг, дурсгалын зүйл, 10хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг

Гуравдугаар байр: Ц.Халиунаа (1-р сургуулийн 9 в ангийн сурагч) 50000-тавин мянган төгрөг, дурсгалын зүйл, 10хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг

Тусгай байр: - Н.Билэгдэмбэрэл (23-р сургуулийн 10 д ангийн сурагч) 20000-хорин мянган төгрөг, дурсгалын зүйл, 10хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг

-Г.Хосбаяр (49-р сургуулийн 10 а ангийн сурагч) 20000-хорин мянган төгрөг, дурсгалын зүйл, 10хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг

 

 

 

Та энд байна: Шинэ мэдээ "Аморе" яруу найргийн наадам