Шинэ мэдээ

Эрдмийн баяр болно

Хэвлэх PDF

2010 оны 5-р сарын 28-нд Их Монгол дээд сургуулийн Эрдмийн баяр болно.

"Аморе" яруу найргийн наадам

Хэвлэх PDF

Сэтгүүлч, яруу найрагч С.Батмөнхийн нэрэмжит хайрын шүлгийн "Аморе" наадам амжилттай боллоо

Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, яруу найрагч С.Батмөнхийн нэрэмжит хайрын шүлгийн "Аморе" наадмыг "Их Монгол" дээд сургууль, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөл, Монголын Зохиолчдын эвлэл хамтран хоёр жилд нэг удаа зохион явуулдаг уламжлалтай, ашгийн бус үйл ажиллагаа юм.

Тус наадам энэ 2010 онд 6 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд 4-р сарын 30-ны өдөр Их Монгол дээд сургууль дээр боллоо. Шалгарсан 5 сурагч МҮОНТелевизийн нэвтрүүлгээр шүлгээ уншив.

Уралдааны дүн:

Нэгдүгээр байр: А.Жанчивдорж (11-р сургуулийн 10 в ангийн сурагч) 500000-хагас сая төгрөг, өргөмжлөл,дурсгалын зүйл, 10хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг

Хоёрдугаар байр:  Б.Сувд (23-р сургуулийн 11 д ангийн сурагч) 200000-хоёр зуун мянган төгрөг, дурсгалын зүйл, 10хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг

Гуравдугаар байр: Ц.Халиунаа (1-р сургуулийн 9 в ангийн сурагч) 50000-тавин мянган төгрөг, дурсгалын зүйл, 10хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг

Тусгай байр: - Н.Билэгдэмбэрэл (23-р сургуулийн 10 д ангийн сурагч) 20000-хорин мянган төгрөг, дурсгалын зүйл, 10хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг

-Г.Хосбаяр (49-р сургуулийн 10 а ангийн сурагч) 20000-хорин мянган төгрөг, дурсгалын зүйл, 10хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг

 

 

 

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт шинэ өөрчлөлт орлоо

Хэвлэх PDF

2010-2011 оны хичээлийн жилд элсэн суралцагсад болон оюутнууд нь дараахь хөнгөлөлт, тэтгэлэг хүртэх боломжтой болжээ. Үүнд:

  • ЕШ-ын оноо 500-аас дээш элсэгчдэд сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Тус сургуульд элсээд бүтэн жилийн турш “А” үнэлгээтэй суралцаж, эрдэм шинжилгээний ажлын оролцоо, нийгмийн идэвхээрээ бусдыгаа манлайлсан оюутанд сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт олгоно.
  • Боловсролыг дэмжигч байгууллагуудын тэтгэлэг (Голомт банк, Тайваны Засгийн газар болон бусад байгууллагын)-т шилдэг оюутнуудыг шалгаруулна.
  • Сургуулийг үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг жилд 300000-500000 төгрөг
  • Сургалтын төрийн сангийн бүх төрлийн тэтгэлгээр суралцах бололцоотой.

Хөнгөлттэй нөхцөлөөр элсүүлнэ

Хэвлэх PDF

2009, 2010 оны аймаг, хот, улсын олимпиадад тэргүүн болон шагналт байранд орсон сурагчид, мөн хэвлүүлсэн ном, зохиол, сэтгүүлзүйн бүтээлийн эмхэтгэл, түүнтэй дүйцэх гар бичмэл болон аймаг хотын урлаг, утга зохиолын уралдаан тэмцээнд оролцож байсан бол амжилтыг нотлох баримт бичиг, өргөмжлөл зэргийг үндэслэн ерөнхий шалгалтын онооны дүнг харгалзахгүйгээр шууд элсүүлнэ.

Та энд байна: Шинэ мэдээ